Хийн дасгалын хөдөлгөөнөөр дамжуулан биеийн эрүүл мэндийг тэтгэн чийрэгжүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хийн дасгалын ач холбогдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, дасгалд нэгдэх оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тэмцээнд 11 багийн 113 оюутан өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Т.Төгсжаргал ахлагчтай Сувилахуйн бакалаврын 3-р дамжаа, дэд байрыг Сүнжидмаа ахлагчтай Анагаахын 4-р дамжаа, гутгаар байрыг О.Уянга ахлагчтай Сувилахуйн дэд бакалаврын 3-р дамжаа эзэллээ.
Хийн дасгалын тэмцээнийг зохион байгуулж баг тамирчдыг амжилттай бэлтгэсэн багш М.Чулуунсүх, Ц. Наранбаатар, Д.Мөнхцэцэг, шүүгчээр ажилласан аймгийн хийн дасгалын холбооны гишүүн сургагч багш Ч.Наранцэцэг, хийн дасгалын сургагч багш Б.Булгантуяа, Д.Сансармаа, нийт оролцогч дэмжигч нартаа талархал илэрхийлье.
Зохион байгуулагч: Сувилахуйн тэнхим, Суурь шинжлэх ухааны тэнхим