2024 оны 11 сарын 12-ны өдөр аймгуудын оюутнууд тухайн орон нутгийн онцлог, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төгсөгчдийн амжилт, хэрэгжүүлж байгаа АУ-ы шинэ ололт амжилт, эмнэлзүйн тусламж үйлчилгээг нутагшуулсан байдал сэдвийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Илтгэлийн ерөнхий шүүгчээр:
1. Д. Нямхүү /Монгол улсын гавьяат багш, доктор, профессор/
2. Х.Мягмарсүрэн /ДГА дах салбар АУС-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн/
3. Д.Сансармаа /ДГА дах салбар АУС-ийн Багшийн хөгжил, төгсөлтийн дараах сургалт хариуцсан арга зүйч/ нар ажиллалаа.
2024 оны 11 сарын 13-ны өдөр тус аймгийн оюутнуудын дунд Хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа.
Шүүгчээр:
1. Ц. Наранбаатар /ДГА дах салбар АУС-ийн биеийн тамирын багш Спортын мастер/ ажиллалаа.
2024 оны 11 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Хүүхдийн ордонд багуудын мэндчилгээ, гэрийн даалгавар, гардан ур чадварын тэмцээн, тохиолдол дээр ажиллах болон хөгжөөн дэмжигчдийн дунд эмийн жор бичилтийн тэмцээнүүдийг зохион байгууллаа. Шүүгчээр:
1. Х. Оюун-Эрдэнэ /“Жавхлант Од” эмнэлгийн Хүүхэд нярайн Ахлах зэргийн эмч/
2. Г. Энхцэцэг /Лабораторийн эмч, АУ-ы магистр, Клиникийн профессор/
3. Б. Аюурзана /ДГА-ийн НЭ-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч/
4. Т.Ариунтунгалаг /ДГА-ийн НЭ-ийн Мэдээгүйжүүлгийн Ахлах зэргийн эмч/ нар ажиллалаа.
Нийлбэр дүнгээр:
1. Анагаахын VI-р дамжааны оюутан Б.Анхбаясгалан ахлагчтай Дорнод аймгийн оюутан залуучууд – Тэргүүн байр, Шилжин явах цом
2. Анагаахын VI-р дамжааны оюутан М.Отгон-Оюун ахлагчтай Өмнөговь аймгийн оюутан залуучууд – Дэд байр
3. Анагаахын VI-р дамжааны оюутан М.Маралмичид ахлагчтай Хэнтий аймгийн оюутан залуучууд – Гутгаар байранд шалгарлаа.