Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалт Дорноговь аймагт эхэллээ.
Сургалтад АШУИС-ын Дорноговь аймаг дахь салбар сургууль, Политехникийн коллежийн оюутнууд хамрагдаж байгаа бөгөөд энэ жил 1, 2, 3 дугаар дамжааны оюутнууд дээрх сургалтад хамрагддаг болсноороо онцлог болж байна.






