АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн “Оюутны зөвлөл”-ийн зүгээс 2024-2025 оны хичээлийн жилийн 2-р хагаст зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн “ОЮУТАН ЛИГ”-ийн хаалтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Энэхүү лиг нь оюутнуудын бие бялдарыг хөгжүүлэх, авьяас чадварыг дэмжих, ёс суртахуун гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, багаар ажиллах, хамтач, нийтэч соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.

Тус лигийн хүрээнд эрэгтэй-47, эмэгтэй-25, нийт-72 оюутнууд 9 баг болон багш нараар ахлуулан оролцсон лиг маань амжилттай болж өндөрлөлөө.

Эрэгтэй багийн төрөлд:

1-р байр Лундаа ахлагчтай Thunder баг

2-р байр Тэмүүлэн ахлагчтай Dazzle баг

3-р байр Анхбаясгалан ахлагчтай Medical MVP баг

Шилдэг тоглогчид

-Улирлын MVP Medical MVP багийн тоглогч Анхбаясгалан

-Өсөх ирээдүйтэй Thunder багийн тоглогч Дэлгэрбуян

-Шилдэг хамгаалагч Thunder багийн тоглогч Г. Тэмүүлэн

-Шилдэг довтогч Dazzle багийн тоглогч Алтан-Оргил

-Шилдэг холбогч Dazzle багийн тоглогч С. Тэмүүлэн

-Final MVP Thunder багийн тоглогч Лундаа

Эмэгтэй багийн төрөлд:

1-р байр Пүрэвцэцэг ахлагчтай Falcons баг

2-р байр Өнөрбаяр ахлагчтай Storm баг

Шилдэг тоглогчид

-Улирлын MVP Storm багийн тоглогч Өнөрбаяр

-Өсөх ирээдүйтэй Storm багийн тоглогч Урангоо

-Шилдэг хамгаалагч Storm багийн тоглогч Номин

-Шилдэг довтогч Falcons багийн тоглогч Төгсжаргал

-Шилдэг холбогч Falcons багийн тоглогч Энэрэл

-Final MVP Falcons багийн тоглогч Мөнхцацрал

Нийт оюутан залуусдаа спортын өндөр амжилт хүсье.

Share on facebook
Share on twitter
Share on telegram