“БИДНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ын Сувилахуйн тэнхимээс Олон улсын сувилагч нарын өдөрт зориулан жил бүр зохион байгуулдаг “Бидний мэргэжил сайхан” ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд сувилахуйн анги бүрээс 7 хүний бүрэлдэхүүнтэй 4 багийн оюутнууд мэдлэг, гардан ур чадвар, сэтгэн бодох чадвараа сорин амжилттай өрсөлдлөө.

Тэмцээний тэргүүн байрыг О.Нарангарав ахлагчтай “Warrious” баг, дэд байрыг Б.Сарнай ахлагчтай “Энхийн элч” баг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Тэмцээн мэргэжлээ сурталчилсан, оюутнуудын мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан багш оюутнууд болон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.

Share on facebook
Share on twitter
Share on telegram