Дорноговь аймаг ба Япон улсын Шизуока мужийн хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Шизуока мужийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн хэсгийн дарга ЦҮЧИЯ Такэхиса, Япон улсын Шизуока мужийн Засаг даргын тамгын газрын Бодлого төлөвлөлтийн газар Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Г.Эрдэнэхатан нар АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны талаар уулзалт хийн сургуулийн сургалтын орчин болон мэргэжлийн үйл ажиллагаа, сувилахуйн сургалтын хөтөлбөр, багш оюутан солилцооны хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны талаар хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Бидний цаашдын хамтын үйл ажиллагаа улам өргөжих болтугай.

Share on facebook
Share on twitter
Share on telegram