АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн захиргаа, Эмнэлзүйн тэнхим Ч.Гажиддулам (Medle цахим сургуулийн зөвлөх багш) багштай хамтран 2026 оны 02 дугаар сарын 04–10-ны өдрүүдэд Цахим болон Танхим хосолсон хэлбэрээр сургалтыг нийт гурван үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь багш нарын заах арга зүйг сайжруулах, суралцахуйд суурилсан орчин үеийн идэвхтэй сургалтын арга барилд суралцах, багшлах ур чадвар болон мэргэжлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн болно.

Share on facebook
Share on twitter
Share on telegram