ОЮУТНУУД СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДЛАА.

АШУҮИС-ийн “Оюутан хөгжил” хөтөлбөрийн хүрээнд соёл урлагаар дамжуулан оюутнуудад урлаг, гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэх, ёс зүй, нийгэм соёлын харилцаанд суралцуулах зорилгоор Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театртай хамтран ажилладаг. Үүний дагуу тус театрын уран бүтээлчдийн “Төгсгөл биш Эхлэл” ёс зүйн драмын жүжгийг 2026 оны 03 дугаар сарын 09-ны өдөр тус сургуулийн 300 оюутан үзэж сонирхлоо.

Хүүхэд залуусын хүмүүжил, ёс зүй, харилцаа зан төлөвт гэр бүл, найз нөхөд, нийгмийн орчин хэрхэн нөлөөлж болохыг харуулсан бөгөөд оюутнуудын сэтгэлгээ, бие биенээ хүндлэх, хайрлахыг харуулсан ёс зүйн драмын жүжиг байлаа.

Хамтран ажилласан удирдлага уран бүтээлчдэдээ талархал илэрхийлье.

Share on facebook
Share on twitter
Share on telegram