Сувилагч мэргэжлээр суралцаж буй 2-4-р дамжааны оюутнуудын дунд “Сувилахуйн ур чадвар”-ын олимпиад 2 үе шатаар амжилттай зохион байгуулагдлаа.
Нийт 60 оюутан оролцсоноос Б.Нармандах, Э.Мөнхцацрал, Ү.Номин, Л.Номин-Эрдэнэ, О.Сүглэгмаа, С.Уугантуяа, Е.Урандарь, Ю.Ширмэнтуяа нар шалгарлаа.
Шалгарсан оюутнууд АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС дээр 4 сарын 3-нд зохион байгуулагдах “Сувилахуйн ур чадварын улсын V олимпиад”-д оролцохоор боллоо.
Шалгарсан оюутнууддаа удахгүй болох олимпиадад амжилт хүсье.
Нийт оролцсон оюутнууд болон зохион байгуулсан багш нартаа баярлалаа.







