“БИДНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН” СЭДЭВТ МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн Сувилахуйн тэнхимийн багш оюутнууд хамтран ЕБ-ийн 5-р сургуулийн 9, 10-р ангийн сурагчдад эмнэлгийн мэргэжлээр сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжил сурталчлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт элсэлт, мэргэжлийн танилцуулга явагдсан. Эхийн сувилахуй, Хүүхдийн сувилахуй, Дотор өвчний сувилахуй, Мэс заслын өвчний сувилахуй хичээлээр 8 гардан ажилбар бэлтгэн өртөөчилсөн үзүүлэх сургалт зохион байгууллаа. Сурагчид гардан ажилбарыг хийж үзсэн ба маш их сонирхолтой, сайхан байлаа гэж баярлаж талархсанаа илэрхийлэв.

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан багш оюутнууд болон Австрали улсын сайн дурын ажилтан, НЭМ-ийн сувилахуйн зөвлөх Наталья Голдман, ЕБ-ын 5-р сургуулийн багш нартаа талархлаа илэрхийлье.

Share on facebook
Share on twitter
Share on telegram