Эрхэм зорилго:
Уншигчдыг хэрэгцээт мэдээлэл ном сурах бичгээр бүрэн хангахуйц, чанартай сан хөмрөгтэй, шинэлэг үйлчилгээ, чадварлаг боловсон хүчин бүхий мэдээлийн төв болох.
Номын сангийн үндсэн үүрэг:
Номын сан нь нийт уншигчдын сурч боловсрох мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь тусалж ном хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх Е ном онлайн мэдээллийн сан хэвлэмэл, хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах үүрэгтэй.
Тус сургууль нь 247 м2 талбайтай, 120 оюутны суудалтай, чөлөөт сонголтын уншлагын 1, 2 дугаар танхим, гэрээр ном олгох тасаг, интернэт үйлчилгээ үзүүлэх хэсэг бүхий орчин үеийн номын сангийн жишгээр тохижуулсан номын сантай ба 17212 хэвлэмэл ном, 1120 гаруй цахим ном, сурах бичгээр 550 оюутан, 80 гаруй багш ажилчдад үйлчилгээ үзүүлж, “MNS574:2007” стандартыг баримтлан ажиллаж байна.
Номын сан нь 120 суудалтай шинэ байртай болж уншигчдад ажил үйлчилгээг явуулах боломж бүрдэж, оюутнуудын сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Номын фонд нь мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага, тус сургуулийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд, мэргэжлийн сэтгүүл, уран зохиолын номуудаас бүрдэх ба үүний 35% гадаад, 65%-ийг Монгол хэлээр бичигдсэн бүтээлүүд эзэлж байна.
Номын сангийн нийт номын бүтэц:
• Монгол ном -12614
• Гадаад ном -3327
• Уран зохиол- 1271
• Сэтгүүл-823
Номын сангийн үйлчилгээ:
Номын сангийн эрхлэгч, фондын номын санч ТУ-ын магистр А.Баярмаа, уншлагын танхимийн номын санч БУ-ын магистр Г.Баярмаа, номын санч Э.Сансаралмаа нар ЭМШУТНС болон өөрийн сургуулийн номын сангийн дүрэм, үйлчилгээний дотоод журмыг баримтлан дараах чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
- Номын фондыг бүрдүүлэх баяжуулах
- Уншлагын танхимаар ном олгож үйлчлэх
- Гэрээр ном олгох үйлчилгээ
- Цахим ном уншлагын үйлчилгээ
- Хувилан олшруулах төлбөрт үйлчилгээ
- Үнэгүй WiFi интернэт танхимын үйлчилгээ
- Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ
- Шинэ номын мэдээ, номын үзэсгэлэн гаргах
- Оюутнуудын дунд соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах
Зураг 1. Чөлөөт сонголттой уншлагын танхим
Ажиллах цагийн хуваарь
Даваа-Баасан 08.00-20.00
Бямба 10.00-17.00
Ням-д амарна
Зураг 2. Номын үндсэн фонд
Зураг 3. Гэрээр ном олгох тасаг
Ажиллах цагийн хуваарь
Даваа-Баасан 08.00-17.00
Бямба, Ням-д амарна
Багаах ажиллах танх
Интернэт танхим