ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Анагаах ухаан (Хүний их эмч) – 6 жил 091201
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 6 жилийн хугацаанд 207 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Хүний их эмчийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилахуй – 4 жил 091301
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 130 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилахуй – 3 жил 091301
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 106 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилагчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Эх барихуй – 3 жил 091308
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 97 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Эх баригчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Лабораторийн техникч – 3 жил 091403
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 96 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Лабораторын техникчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Эм найруулагч – 3 жил 091602
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 95 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Эм найруулагчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилахуй (шаталсан) – 1 жил 091301
Сувилагч (диплом), Эх баригч, Бага эмч, Уламжлалт анагаахын ухааны бага эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагчийн дипломын зэрэгтэй элсэгч 1 жилийн хугацаанд 32 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 09, 03 сард зохион байгуулдаг.
Хүний их эмч гэж хэн бэ?
Хүний их эмч нь хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлоготой уялдуулан эмнэлзүйн зонхилон тохиолдох өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ур чадвар эзэмшсэн, гардан хийх үйлдэлд мэргэшсэн чадвартай мэргэжилтэн байна.
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ОНООГ ТООЦОХ ХИЧЭЭЛҮҮД | Суралцах хугацаа | Сургалтын хэлбэр | |
ХИЧЭЭЛ-1 | ХИЧЭЭЛ-2 | ||
Хими | Биологи, Математик, Физик (Өндөр оноотой аль нэг хичээлийг сонгоно) (ЭЕШ оноо>410) | 2+4 жил | өдрөөр |
Ажлын байр
- Сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төв
- Сум дундын эмнэлэг
- Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв
- Нэгдсэн эмнэлэг
- Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
- Аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар
- Сувилал
- Төв эмнэлэг
Давуу тал, онцлог
- Салбарын шилдэг багш нараар хичээл заалгах
- Их сургуулийн нэгдсэн эмнэлэгт дадлага хийх
- Гадаадын их дээд сургуулийн хамтын ажиллагаатай оюутан солилцоонд хамрагдах
Цаашид өсөн дэвших боломж
- Хүний их эмч нь төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтад хамрагдан төрөлжсөн мэргэжил
- Дотоод, гадаадын их дээд сургуулийн магистр, докторын сургалтанд хамрагдах
- АНУ болон бусад оронд мэргэжлээрээ ажиллах
- Олон улсын байгууллагад ажиллах
- Их дээд сургуульд багшлах
Холбоо барих:
Хүний их эмч мэргэжлээр элсэн суралцахыг урьж байна
Сувилагч гэж хэн бэ?
Сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт | Оноо тооцох | Суралцах хугацаа | Сургалтын хэлбэр |
Хими, Биологи, Математик, Физик, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл | Аль нэг хичээл нь басга оноо давсан байна (ЭЕШ оноо>410) | 3 жил (диплом) | өдрөөр |
Цаашид өсөн дэвших боломж:
- Төрөлжсөн нарийн мэргэжлээр суралцах
- Шаталсан хөтөлбөрөөр бакалаврын сургалтад хамрагдах
Эрхлэх албан тушаал:
- Сувилагч
Ажиллах байгууллагууд:
- Бүх шатны эрүүл мэндийн байгууллага
- Ерөнхий боловсролын сургууль
- Цэцэрлэг
Холбоо барих:
Сувилагч хөтөлбөрөөр элсэгч нь ЭЕШ-ын босго оноо хангасан, амжилттай суралцсан тохиолдолд Засгийн газрын 70-р тогтоолын дагуу 100% үнэ төлбөргүй сургана.
Сувилагч гэж хэн бэ?
Сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт | Оноо тооцох | Суралцах хугацаа | Сургалтын хэлбэр |
Хими, Биологи, Математик, Физик, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл | Өндөр оноотой 2 хичээлийг сонгон элсэж болно. (ЭЕШ оноо>410) | 4 жил (бакалавр) | өдрөөр |
Ажиллах байгууллагууд:
- Бүх шатны эрүүл мэндийн байгууллага
- Ерөнхий боловсролын сургууль
- Цэцэрлэг
Эрхлэх албан тушаал:
- Сувилагч
- Сувилахуйн албаны арга зүйч
- Сувилахуйн албаны дарга
- Сувилгаа эрхэлсэн дэд захирал
Холбоо барих:
Сувилагч хөтөлбөрөөр элсэгч нь ЭЕШ-ын босго оноо хангасан, амжилттай суралцсан тохиолдолд Засгийн газрын 70-р тогтоолын дагуу 100% үнэ төлбөргүй сургана.
Эм найруулагч гэж хэн бэ?
Эм найруулагч мэргэжлээр төгсөгч нь үйлчлүүлэгчид эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйг ДИПЛОМЫН боловсролоор эзэмшсэн мэргэжилтэн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт | Оноо тооцох | Суралцах хугацаа | Сургалтын хэлбэр |
Хими, Биологи, Математик, Физик, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл | Аль нэг хичээл нь басга оноо давсан байна (ЭЕШ оноо>410) | 3 жил (диплом) | өдрөөр |
Ажиллах байгууллагууд:
- Эмнэлгийн эмийн сан
- Нийтийн үйлчилгээтэй эмийн сан
- Эмийн үйлдвэр
- Эм ханган нийлүүлэх байгууллага
- Эм шинжилгээний лаборатори
- Сумын эмийн сан
- Сумын эрүүл мэндийн төв
Цаашид өсөн дэвших боломж:
- Эм зүйч мэргэжлээр шатлан суралцах боломжтой
- Эм найруулагч мэргэжлээр онцгойлох дипломтой төгсөөд эм зүйч мэргэжлээр шатлан суралцах
- Голч дүн 3,0 дээш төгссөн, 1 жил ажилласан туршлагатай байвал элсэлтийн шалгалт өгч эм зүйчээр шатлан суралцах
- Эм найруулагч мэргэжлээр 5 жил ажилласны дараа мэргэжлийн ахлах зэрэгтэй болох боломжтой.
Холбоо барих:
Загийн газрын 321-р тогтоолоор сургалтын төлбөрийн 50%-ийг төрөөс чөлөөлнө.
Эх баригч гэж хэн бэ?
Эрүүл жирэмслэлт, хэвийн төрөлтийг удирдах, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай, жендэрийн тэгш байдал, хүчирхийллийн эсрэг дуу хоолой болон дуугарах, өсвөр үе, зорилтот бүлэг рүү чиглэсэн БЗДХ, нөхөн үржихүйн эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх болон бусад чиглэрээр ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэргэжилтэн юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт | Оноо тооцох | Суралцах хугацаа | Сургалтын хэлбэр |
Хими, Биологи, Математик, Физик, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл | Аль нэг хичээл нь басга оноо давсан байна (ЭЕШ оноо>410) | 3 жил (диплом) | өдрөөр |
Цаашид өсөн дэвших боломж:
- Дотоод гадаадын их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтанд хамрагдах
- Их, дээд сургуульд багшлах
- Олон улсын байгууллагад ажиллах
- Мэргэжсэн эх баригч болох
- Эх баригчаар удирдуулсан клиник байгуулах
- Гадаад оронд мэргэжлээрээ ажиллах, суралцах
Эрхлэх албан тушаал:
- Эх баригч
Ажиллах байгууллагууд
- Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
- Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв 2
- Нийслэлийн амаржих газрууд
- Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
- Хавдар Судлалын Үндэсний Төв
- Маристопс олон улсын эмнэлэг
- Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлэг
- Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв
- Өсвөр үеийн НҮЭМ-ийн зөвлөгөө өгөх төв
- Бүсийн оношлогоо эмчилгээний төв
- Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Сум дундын эмнэлэг
- Сум, өрхийн эрүүл мэндийн төв
- Хувийн хэвшлийн эмнэлгүүд

Хими, Биологи, Математик, Физик, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл | Өндөр оноотой 2 хичээлийг сонгон элсэж болно. (ЭЕШ оноо>410) | 4 жил Бакалавр | өдрөөр |
Цаашид өсөн дэвших боломж:
- Дотоод гадаадын их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтанд хамрагдах
- Их, дээд сургуульд багшлах
- Олон улсын байгууллагад ажиллах
- Мэргэжсэн эх баригч болох
- Эх баригчаар удирдуулсан клиник байгуулах
- Гадаад оронд мэргэжлээрээ ажиллах, суралцах
Эрхлэх албан тушаал:
- Эх баригч
- Эх барих болон сувилахуйн албаны дарга
- Тасгийн ахлах эх баригч
- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зохицуулагч
- Сум, ӨЭМТ-ийн дарга
Ажиллах байгууллагууд
- Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
- Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв 2
- Нийслэлийн амаржих газрууд
- Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
- Хавдар Судлалын Үндэсний Төв
- Маристопс олон улсын эмнэлэг
- Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлэг
- Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв
- Өсвөр үеийн НҮЭМ-ийн зөвлөгөө өгөх төв
- Бүсийн оношлогоо эмчилгээний төв
- Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Сум дундын эмнэлэг
- Сум, өрхийн эрүүл мэндийн төв
- Хувийн хэвшлийн эмнэлгүүд
Холбоо барих:
Загийн газрын 321-р тогтоолоор сургалтын төлбөрийн 50%-ийг төрөөс чөлөөлнө.
ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ гэж хэн бэ?
Лабораторийн техникч мэргэжлээр дипломын боловсрол эзэмшсэн, эмнэлзүйн лабориторид хийгддэг үндсэн шинжилгээнүүдийг стандарт ажиллагааны зааврын дагуу гардан хийх, орчин үеийн шинжилгээний багаж тоног төхөөрөмжүүд дээр ажиллах мэргэжлийн ур чадвартай, био аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх шаардлагууд болон мэргэжлийн ёс зүйг эзэмшсэн, энэрэнгүй үзэл, эерэг хандлага төлөвшсөн мэргэжилтэн болно.
Элсэлтийн ерөнхий шалгалт | Оноо тооцох | Суралцах хугацаа | Сургалтын хэлбэр |
Хими, Биологи, Математик, Физик, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл | Аль нэг хичээл нь басга оноо давсан байна (ЭЕШ оноо>410) | 3 жил (диплом) | өдрөөр |
Ажлын байр:
- Сумын эмнэлэг
- Сум дундын эмнэлэг
- Аймгийн нэгдсэн эмнэлэг
- Дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Бүсийн оношилгоо эмчилгээний төв
- Улсын төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд
- Тусгай мэргэжлийн төвүүд
- Хувийн хэвшил
Эрхлэх албан тушаал:
Гематологи, Клиник биохими, Клиник хими, Иммунологи, Микробиологи, Серологи, Гистологи, Цитологи, Молекулбиологийн шинжилгээ хийдэг лабораторуудад Лабораторийн техникчээр ажиллана.
Төрөлжсөн нарийн мэргэшил
- Эмнэлзүйн хими
- Эмнэлзүйн гематологи
- Эмнэлзүйн бичил амь судлал
- Эмнэлзүйн молекул биологи
- Серологи судлал
- Гистологи судлал
Цаашид өсөн дэвших боломж
Лабораторийн техникч нь эмнэлэг, эрүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажиллаж “ахлах зэрэг”, үүнээс хойш 5-аас доошгүй жил ажиллаж “тэргүүлэх зэрэг” авах боломжтой. Ингэснээр цалин тодорхой хувиар нэмэгдэж, мэргэжилтэн дагалдуулан сургах эрхтэй болно.
Холбоо барих:
Загийн газрын 321-р тогтоолоор сургалтын төлбөрийн 50%-ийг төрөөс чөлөөлнө.
Төгсөгчид 100% ажлын байраар хангагдана.