ЭШМТА-НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГА

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА

Эрдэм шинжилгээ, мэлээлэл технологийн алба нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж салбар сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагсдад эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, номын сан, мэдээлэл технологийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

Зорилго:

Багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдээлэл технологийн үйл ажиллагааг сайжруулан, анагаах ухааны салбарын мэдлэг мэдээллийг цуглуулах, хадгалах, тасралтгүй түгээн дэлгэрүүлэх

Манай хамт олон энэ хичээлийн жилд Олон улсын эрдэм шинжилгээний хурал 1, улсын хэмжээний хурал 4, оюутны эрдэм шинжилгээний хурлыг 1 удаа амжилттай зохион байгууллаа. Боловсрол судлалын чиглэлээр 2 багш докторын зэрэг хамгаалж, эрдмийн зэрэг цолтой багшийн эзлэх хувь өмнөх оноос 7 хувиар нэмэгдсэн байна. 

Япон улсын София их сургууль, Шизүока мужийн Анагаахын сургууль, АНУ-ын Портландын Сувилахуйн сургуультай хамтран оюутнуудын дунд COLL хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, Япон улсын Китосато их сургуулийн оюутан солилцооны цахим хөтөлбөрт оюутнуудаа хамрууллаа.           

Салбар сургуулийн “Эрдэмтдийн зөвлөл” анх удаа байгуулагдав.

ТАНИЛЦУУЛГА

Share on facebook
Share on twitter
Share on telegram