АШУҮИС-ИЙН ДГ. БАГШИЙН ХӨТӨЛБӨР
НЭГ. УДИРТГАЛ
- Үндэслэл
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хөгжлийн бодлогод эрдэм мэдлэг, ёс зүйтэй, чадварлаг багш, судлаач, эмч нар бол бидний үнэт зүйлс хэмээн тодорхойлсон. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дээд боловсролын тогтолцоог, хөгжүүлж, насан туршийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох зорилт, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024)-ийн 5.2,5.3-д дээд боловсролын хүний нөөцийн хөгжлийг дэмжих талаар Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүй, шаардлага хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх, боловсролын мэргэшсэн удирдах болон бусад ажилтныг хүний нөөцийн төлөвлөлт, бодлоготой уялдуулан сэргэж бэлтгэх, дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 6.1-д “Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна” хэмээн заасан нь хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн үндэс болно.
Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Засгийн газрын “Боловсрол” үндэсний хөтөлбөр, Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Монгол улсын засгийн газраас баталсан Багш хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, Дээд боловсролын сургалтын байгууллагын багшид тавигдах нийтлэг шаардлага, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дүрэм, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хөгжлийн бодлого, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багшийн алтан дүрэм болон багшийн насан туршийн боловсролыг дэмжих үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Багшийн тасралтгүй хөгжлийг багшийн мэргэжлийн олон талт үйл ажиллагаанд хамруулан тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх насан туршийн үйл хэмээн тодорхойлдог. Багшийн хөгжил нь хичээл, сургалтын аргазүй, суралцагчдын талаарх мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшил, судалгаа хийх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг багшлахуйн болон судлан шинжлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгуурлан мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлж, туршлага хуримтлуулах үйл явц юм. багшийн мэргэжлийн хөгжлийг тасралтгүй дэмжих үйл ажиллагааг зохион байгуулснаар хүний нөөцийг бэхжүүлэх, багшийн мэдлэг, чадвар, хандлага, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Их сургуулийн хичээлийн бэлтгэл, зохион байгуулалт, чанар үр дүнг тасралтгүй сайжруулж, суралцагчдад боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэн, багшлах явцдаа судалгаа шинжилгээний ажлыг бүтээлчээр хийж, мэргэжлийн үйл ажиллагааг өндөр төвшинд гүйцэтгэж, үр дүнг түгээн дэлгэрүүлж, нийгмийг соён гэгээрүүлэхэд оюуны хувь нэмэр оруулах үүрэгтэй.
2021 оны байдлаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 46 багштай ба нийт багш нарын 19 хувь нь докторын зэрэгтэй.
Багшийн хөгжлийн чиглэлээр АШУҮИС-иас боловсруулан гаргасан хөтөлбөрийн хүрээнд багшийн багшлахуйн мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд багш мэргэжлээрээ хөгжихөд багшийн хөгжлийн хөтөлбөр, хувь хүний хөгжил, багшийн хөгжлийг дэмжсэн байгууллагын бодлогын дэмжлэг чухал нөлөөтэй юм.
- Үзэл баримтлал, хамрах хүрээ
Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болох алсын хараанд тулгуурлан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багшийн хөгжлийг цогцоор нь дэмжих, тасралтгүй хөгжих орчин, нөхцөлийг сайжруулснаар багшийн багшлахуйн мэдлэг, чадвар, хандлага болон ажлын үр дүнг дээшлүүлнэ. Хөтөлбөр нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн газар, алба, бүрэлдэхүүн сургууль, салбар сургууль, тэнхим, багш, судлаачдыг хамруулна.
- Зорилго, Зорилт
Багшийн хөгжлийн хөтөлбөр нь Их сургуулийн багшийн хөгжлийн нэгдсэн хөтөлбөр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хөгжлийн бодлогын багшлах шилдэг боловсон хүчнийг бүрэлдүүлэх тэргүүлэх зорилгын хүрээнд багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон хувь хүний мэдлэг, чадвар, хандлагыг тасралтгүй хөгжүүлж, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв.
- Шилдэг хүний нөөцийг бүрдүүлж, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, заах ба суралцахуйн мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх;
- Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ур чадварыг олон улсын түвшинд хүргэх;
- Багшийн мэргэжлийн болон нийгмийн үйл ажиллагаанд чадавхыг нэмэгдүүлэх;
- Багшийн академик соёл, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, хувь хүний мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх;
- Удирдлагын бүх төвшинд нэгдсэн бодлогоор багшийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх.
- Хөтлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчимЗорилго, үйл ажиллагаа нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Их сургуулийн багшийн хөгжлийн нэгдсэн хөтөлбөр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хөгжлийн бодлоготой уялдсан, хэмжигдэхүйц байх;Багшийн хөгжлийн хэрэгцээ, эрдмийн эрх чөлөө, манлайлал, бие даасан байдлыг хангах;Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нээлттэй, шударга байж, хүний эрх, хүйсийн тэгш байдлыг хангах;Хөтөлбөрийг тасралтгүй тогтвортой хэрэгжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах;Анагаах ухааны боловсрол судлалын хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр өгөөжтэй хүргэхэд чиглэсэн байх;Багш нарын эрэлт хэрэгцээ, сонирхол боломж, итгэл үнэмшил, бие даасан байдал, хамтын үйл ажиллагааг уялдуулах;Багш нарт хүртээмжтэй, тасралтгүй, үр өгөөжтэй байх;
- Удирлага, зохион байгуулалтХөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үүргийг Сургалтын алба АШУҮИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын газараас мэдээлэл арга зүйн зөвлөгөө авч хамтран гүйцэтгэнэ.Хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлах ба төлөвлөгөөний дагуу дэд төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, багш нарын идэвх оролцоог хангаж ажиллана. Төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг Багшийн хөгжлийн цахим сургалтын газарт жил бүрийн 6 сард багтаан илгээнэ.Багшийн хөгжлийн сургалтыг тухайн чиглэлээр мэргэшсэн багш, судлаач, арга зүйч нар заах ба гүйцэтгэлийг сургалтын үндсэн ачаалалд тооцно.Багшийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд заах ба суралцахуйн багц цагийн сургалтын 4-өөс дээш багц цагийн сургалтад хамрагдсанаар багшлах эрхийн гэрчилгээг олгоно.Хөтөлбөрийн хүрээнд багш өөрийн хөгжлийн хувийн төлөвлөгөөг жил бүр боловсруулан, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусган тухайн хичээлийн жилийн эхэнд тэнхимийн эрхлэгчээр хянуулж, сургуулийн захирлаар батлуулж, үр дүнг тайлагнах ба батлагдсан төлөвлөгөөний дагуу багшийг ажлын байранд нь хөгжүүлэх үйл ажиллагааг сургалтын алба, тэнхимийн эрхлэгч нар зохион байгуулж, хяналт тавина.Багшийг хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Хөгжлийн бодлого, Багшийн хөгжлийн хөтөлбөр, багшийн хөгжлийн хувийн төлөвлөгөөнд үндэслэн сургалтын алба, тэнхимүүд боловсруулан баталгаажуулж ажиллана.