Сайн дурын мэргэжилтэн Натали Голдмантай цахим уулзалтыг сургуулийн захирал М.Отгончимэг, Гадаад харилцаа хариуцсан багш П.Батчимэг, Сувилахуйн тэнхимийн эрхлэгч, багш нар хамтран 1 дүгээр сарын 22, 2 дугаар сарын 5, 12-нд google хэлбэрээр зохион байгууллаа. Тус уулзалтаар цаашид сувилахуйн боловсрол, төсөл хөтөлбөр, оюутны хөгжил болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, Австрали улсын сувилахуйн боловсрол, алслагдсан бүсийн клиникийн практикт ахмад настны асаргаа, сэтгэцийн эрүүл мэнд хэрхэн тусгагддаг талаарх суурь мэдээлэл өгөх, хамтран ажиллах талаар ярилцлаа.


