АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг эмчийн дардас гардуулах ёслолын арга хэмжээ

Ёслолын ажиллагааг нээж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн захирал доктор М.Отгончимэг нийт төгсөгчдөд баяр хүргэж үйл ажиллагааг эхлүүллээ.

АШУҮИС-ийн захирлын тушаалыг Сургалтын албаны дарга, БУ-ны магистр Ч. Алтанчимэг уншин танилцууллаа.

Хүний их эмч мэргэжлээр төгсөгчдийн төлөөлөн Анагаахын 6-р дамжааны оюутан Э.Түвшинбаяр мэндчилгээ дэвшүүлж. Тангарагыг Анагаахын 6-р дамжааны оюутан Б.Бадамсэд уншин танилцууллаа.

Сувилахуйн мэргэжлээр төгсөгчдийг Сувилахуйн бакалаврын 4-р дамжааны оюутан Т.Төгсжаргал мэндчилгээ дэвшүүлж, Тангарагыг Сувилахуйн бакалаврын 4-р дамжааны оюутан Б.Алимаа уншин танилцууллаа.

Эм найруулагч, лабораторийн техникч, эх баригч мэргэжлээр төгсөгчдийн төлөөлөл Лабораторийн техникчийн 3-р дамжааны оюутан С.Сумъяабээс, Эм найруулагчийн 3-р дамжааны оюутан Ш.Мөнхзул, Эх барихуйн дэд бакалаврын 3-р дамжааны оюутан А.Саранцацрал нар мэндчилгээ дэвшүүлж, Тангарагыг Эм найруулагчийн 3-р дамжааны оюутан Р.Сийлэгмаа уншин танилцууллаа.

Төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлэж Эм зүй, Био-Анагаахын тэнхимийн эрхлэгч, магистр Б.Мөнхцэцэг үг хэллээ.

Нийт төгсөгчдөдөө баяр хүргэе.

Share on facebook
Share on twitter
Share on telegram