АШУҮИС-ийн “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд анагаахын боловсрол,
эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэх, нотолгоонд суурилсан шинжлэх
ухаанд суралцах, манлайлах ур чадварыг сайжруулах, багш судлаачдыг дэмжих, сайн туршлага хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш судлаачдын судалгааны бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БАГШ-2026” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Тус хурлын зочин илтгэлийг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Доктор, дэд профессор У.Энхбаяр танилцуулж,
шүүгчээр:
– Д.Нямхүү АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн МУ-ын Гавьяат багш Доктор, профессор
– Д.Баатар АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Доктор, дэд профессор
– У.Энхбаяр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Доктор, дэд профессор нар ажиллаж шүүн явууллаа.
Нийт 6 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс:
– Тэргүүн байранд Д.Одонтуяа /Эмнэлзүй эмгэг судлал, Бичил амь судлалын багш /эмч/ “Гепатит В ба С вирусийн архаг халдвартай хүмүүст илрэх элэгний бус зарим шинжүүдийн эрсдэлт хүчин зүйл болон эмнэлзүйн хамаарлыг харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл
– Дэд байранд Г.Ариунзаяа /Эх барих, эмэгтэйчүүдийн багш/ “Говийн бүсийн Эх баригч мэргэжлийн хүний нөөцийн хэрэгцээ шаардлага ба элсэлтийн бодлогын шинэчлэл” сэдэвт илтгэл
– Гутгаар байранд Д.Долгорсүрэн /Сэтгэцийн өвчин судлалын багш/ “Дорноговь аймгийн Сайншанд сумын өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг судалсан дүн” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
“Багш-2026” эрдэм шинжилгээний хуралд идэвх санаачилгатай оролцсон нийт эрдэмтэн судлаач багш нартаа талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.







