АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн үе үеийн төгсөгчдийн 2 дахь удаагийн уулзалтын хамгийн гол арга хэмжээ нь ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ байлаа.
Тус хуралд нийт 50 орчим эрдмийн бүтээл ирсэн бөгөөд их эмч, сувилагч, ховор тохиолдол төрлөөр аймаг бүрээс шалгарсан шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн Дорноговь салбар Анагаах ухааны сургуулийн Ахмад багш, Биологийн ухааны Доктор, дэд профессор, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Баатар, Дорноговь салбар Анагаах ухааны сургуулийн Захирал, Эрдэмтдийн зөвлөлийн дарга БУ-ны Доктор М.Отгончимэг, АШУҮИС-ийн Нийгмийн хүрээлэнгийн Захирал, АУ-ны Доктор, дэд профессор Д.Оюунбилэг, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дашнамжилмаа нар оролцож шүүн тунгааж, зөвлөгөө өгч ажиллалаа.
Илтгэлүүд:
1. ПЕРИНАТАЛЬ ЭНДЭГДЛИЙН ШАЛТГААН БА ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛ, ЭМНЭЛ ЗҮЙН ОНОШНЫ ТОХИРООГ ҮНЭЛСЭН СУДАЛГАА /Ч. Мөнхжаргал, Б. Тунгалаг, Г.Ганхүү/
2. ХЭНТИЙ АЙМГИЙН 2025 ОНЫ УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ҮЕИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ТАНДАЛТ СУДАЛГАА
/Н.Эрдэнэцацрал, Ж.Мөнхэрдэнэ, Г.Хишигжаргал, Д.Отгонтуяа, Ж.Цолмонбаяр/
3. ХЭНТИЙ АЙМГИЙН АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ /Л.Эрдэнэчимэг, Д.Дашнамжилмаа, Б.Азжаргал/
4. ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ДУНДАХ/ ГЕПАТИТ В ВИРУСИЙН ЭСРЭГ ДАРХЛАА ТОГТЦЫГ СУДАЛСАН ДҮН /Д.Мөнх-Од, Б.Уранцэцэг, Г.Дүүрэнмаа, Д.Гансувд, Б.Бямбасүрэн, Д.Энхтунгалаг/
5. СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ХЭСГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА НАС БАРСАН ХҮНИЙ ЭРХ, НЭР ТӨР (ЗҮҮН БҮСИЙН ЖИШЭЭН ДЭЭР) /А.Болор-Эрдэнэ, Н.Уянга/
6. Мэс Засал Гэмтлийн тасгийн цахим сувилгааны түүх хөтлөлтийн хэрэгжилтийн түвшинг судлах нь (2022-2024 он)
/Ч.Адъяасүрэн, О.Золжаргал, А.Баттуяа, Б.Одонбаяр, О.Энхчулуун/
7. ХАРВАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА
/Д.Бурмаа, Б.Сийлэгмаа, Д.Баярцэцэг/
8. НУГАСНЫ ХӨНДИЙН МЭДЭЭГҮЙЖҮҮЛГИЙН ДАРААХ ТОЛГОЙН ӨВДӨЛТИЙН ҮЕД СУВИЛАХУЙН 5 ШАТЛАЛЫН ҮР ДҮНГ /Б.Батхишиг, Б.Нарантуяа, Г.Оюунцэцэг, Л.Оюунсувд, Д.Оюунчимэг, Б.Цэвээн, Т.Жавхлантбаяр,
Г. Ариунтунгалаг, Б.Эрдэнэдэлгэр/
9.”ХОДООДНЫ ШАРХААР ИЛЭРСЭН ХОЁРДУГААР ҮЕИЙН ТЭМБҮҮ” ЭМНЭЛ ЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ /А.Оюунболд, Б.Баясгалан/
10. “ПАНСИНУСИТЫН ШАЛТГААНТ ТАРХИНЫ БУГЛАА” ЭМНЭЛ ЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ /Д.Энхтогтох,Ц.Одончимэг, Т.Гантуяа,Т.Гантамир, Т.Энхмягмар, Б.Эрдэнэцэцэг/
тус тус илтгэл шилдгээр шалгаран хэлэлцүүлэгдлээ.
Эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллахыг зэрэгцээ өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагаандаа судалгаа хийж, үр дүн, нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж, бусад төгсөгчидтэйгээ мэдлэгээ хуваалцсан шилдэг илтгэгч нартаа талархал илэрхийлье.
Та бүхнийхээ эмнэл зүй, судалгаа хослуулсан эрдмийн их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарХэнтий аймаг Эрүүл мэндийн газар
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
















