Дэлхийн номын өдрийг угтан АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн номын сангаас нийт оюутнуудын дунд 2026 оны 04 сарын 01-30 –ыг дуустал 1 сарын аяныг амжилттай зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд Шинэ номын үзэсгэлэнг гаргаж 76 уншигч үзэж сонирхсон. Мөн аймгийн төв номын сангаас Bestseller 15 ширхэг зөөврийн номыг авчирч давхардсан тоогоор 95 удаа уншигдсан.

Сарын хугацаанд оюутан номын санчаар Анагаахын 201 дамжааны оюутан У.Анхзул, Г. Азжаргал, Лаб-3 Б. Нэмэхбаяр нар хамтарч ч ажилласан.

Аяны шилдэгээр дараах оюутнууд шалгарсан байна.

АХА- танин мэдэхүйн тэмцээнд:

А-1 дамжааны оюутан Б. Дарь-эх тэргүүн байр,

А-1 дамжааны оюутан Б.Намуунзул дэд байр

Шилдэг уншигч уралдаанд:

А-2 дамжааны оюутан Б. Ганзориг/ 84 ном уншсан /

Хамгийн их уншигдсан номоор –Эм судлал / сард 120 удаа уншигдсан.

Шилдэг захидал уралдаанд:

А-3 дамжааны оюутан Б. Жаавзандулам тэргүүн байр,

Дэд байранд А-2 дамжааны оюутан Ж.Тэргэл нар тус тус шалгарлаа.

Share on facebook
Share on twitter
Share on telegram