Тус арга хэмжээ нь оюутнууд өөрийн үүргээ ухамсарлан суралцах нэгэн алхам болох юм. Арга хэмжээний үеэр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэгийн дөрвөн улирал манлайлан суралцаж 3,4 голчтой болзол ханган суралцсан оюутан нарт 500,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгож, батламж гардуулав.
Мөн Суурь шинжлэх ухааны тэнхим болон Сакура клубтэй хамтран зохион байгуулсан “Миний мэргэжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.
1-р байранд Б.Энхжин А-2
2-р байранд А.Унга ЛТ-3
3-р байранд Э.Гэрэлтуяа А-6
Тусгай байранд З.Намсрай А-3
Тусгай байранд Э.Сарантуяа А-4 нар шалгарлаа.
Оюутан түшиц эмнэлгээс Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд зохигдсон “Би эрүүл оюутан” эссэ бичлэгийн уралдаанд 15 эссэ ирснээс 3-н байрыг шалгарууллаа.
1-р байранд Б.Энхжин А-2
2-р байранд Г.Цэрэннадмид А-5
3-р байранд Б.Ганхүлэг А-6 нар шалгарлаа.

















