2026 оны “WATER AND GENDER” уриатай Дэлхийн усны өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг уран илтгэлийн уралдаан 2026 оны 03 сарын 18-нд АШУҮИС-ийн Дорноговь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эм зүй, Био-Анагаахын тэнхим, Галба-Өөш Долоодын Говийн Сав Газрын Захиргаатай хамтран зохион байгуулагдлаа.

Уран илтгэлийн уралдааныг тус сургуулийн захирал, БУ-ны доктор М. Отгончимэг: Нээж үг хэлснээр эхлэв. Тэрээр: Жил ирэх тусам энэхүү уран илтгэлийн уралдаан улам өргөжиж, илүү чансаатай олон илтгэлүүд ирүүлдэгт оюутнууддаа талархаж байгаагаа онцолсон бөгөөд хамтран ажиллагч байгууллагад баярлан талархсанаа илэрхийллээ.

Шүүгчээр:

1. Ц. Дэлгэрмаа /Суурь Шинжлэх Ухааны Тэнхимийн эрхлэгч, монгол хэл бичгийн багш, Хэл шинжлэлийн ухааны магистр/

2. О. Амгалан /Галба-Өөш долоодын говь сав газрын захиргааны Усны чанар экологи, үнэ тариф, төлбөр хариуцсан мэргэжилтэн/

3. Д. Отгонбат /Монцемент Билдинг Материалс ХХК-ны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал/ нар ажиллалаа.

Нийт 11 уран илтгэгч бүтээлээ ирүүлсэн бөгөөд: Уран илтгэлийн уралдааны удирдамжид заагдсан шалгуурын дагуу шүүн явуулсанаас:

1-р байр: Т. Лхамжаргал /Лабораторийн 3-р дамжааны оюутан/

2-р байр: М. Ууганбаяр /Хүний их эмчийн 4-р дамжааны оюутан/

3-р байр: О. Уугангэрэл /Хүний их эмчийн 5-р дамжааны оюутан/ шалгарч

өргөмжлөл, гарын бэлэг мөнгөн шагналаар шагнагдлаа.

Уран илтгэлийн уралдааныг зохион байгуулахад хамтран ажилласан Галба-Өөш долоодын говь сав газрын захиргаа, ивээн тэтгэгч Монцемент Билдинг Материалс ХХК хамт олонд талархал илэрхийлье.

ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ УСНЫ НӨӨЦӨӨ ҮЛДЭЭХИЙН ТӨЛӨӨ ЭХ ДЭЛХИЙН УСАА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ, ХУРИМТЛУУЛЪЯ, ХАМТРАН АЖИЛЛАЯ.

Share on facebook
Share on twitter
Share on telegram