Жил бүр уламжлал болгон зохиогддог АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын арга хэмжээ 2025.01.27-2025.01.31-ны хооронд 5 хоногийн турш АШУҮИС-ийн спорт заал болон Спортын төв ордны зааланд амжилттай сайхан явагдаж өнгөрлөө. Спортын арга хэмжээнд бүрэлдэхүүн болон салбар сургууль, эмнэлэг, хүрээлэнгийн нийт 25 байгууллагаас 13 хамтарсан багийн 718 тамирчид 7 төрөлд 169 багц медалын төлөө өрсөлдлөө. Энэ жилийн хувьд спортын төрөлд Ажлын байрны дасгал болон Дартс-ны төрөл нэмэгдснээрээ шинэлэг байж чадлаа.
Сувилахуйн сургууль нь гурван жил дарааллан цом хүртсэнээрээ үүрд хадгалах эрхтэй боллоо. АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын арга хэмжээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа эрүүл энх, сайн сайхан, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ!










